ИНҮТ
Дэлхийн тамхины эсрэг өдөр
Байгууллагын мэдээлэл
1 жилийн өмнө
Дэлхийн тамхины эсрэг өдөр

Жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Компанийн нийт ажиллагсадад тамхины хор хөнөөлийн талаарх дараах мэдээллийг хүргэе. Үүнд:

  • Манай улсын нийт хүн амын 30 гаруй хувь буюу нэг сая гаруй хүн тамхинд донтож, татдаг гэсэн судалгаа байдаг. Үүний 54 хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны хувьд насанд хүрээгүй буюу 12-16 насны хүүхдүүдийн дунд тамхи таталт өндөр байна.
  • Тамхинд донтогсодын тоо хүн амын өсөлттэй харьцуулахад өндөр байгаа нь асуудал дагуулж байна. Тамхи нь өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулдаг тул нэгэн төрлийн хор гэж ойлгож болно.
  • Тамхи татахад орчны нөлөөлөл нь хамгийн том шалтгаан болдог. Ялангуяа аав,ээж, ах, эгч нар, найз нөхөд мөн нийгмийн сэтгэл зүйн бухимдал, хувь хүний стресс нөлөөлдөг. Үүнээс болж хүний тархи тайван байж болох функцийг шаардаж эхэлдэг. Зэрэгцээд стрессээ яаж тайлах вэ гэсэн бодол тархинд хүчтэй орж ирдэг. Тиймээс зарим хүмүүст архи эсвэл кофе уух, тамхи татах хүсэл төрдөг. Хүн хоногийн ихэнх хугацааг гэртээ болон ажил дээрээ өнгөрөөдөг. Гэр болон ажлын орчинд хэдэн хүн тамхи татаж байгаагаас тамхи сонирхох хүсэл нэмэгддэг бөгөөд тухайн хүний тамхинд орох магадлал 70 хувиар нэмэгддэг байна.

Тамхинаас гарах олон арга бий. Арга болгон тухайн хүнээс нэг зүйлийг буюу “Тэвчээр”-ийг шаарддаг. Тамхиннас гарч байгаа хүнд хамгийн түрүүнд “Тамхины шарталт” явагдаж, сэтгэл зүйн асар том дарамт болдог. Хэдий хэр хугацаанд явагдах нь тухайн хүний тамхи хэдэн жил татсанаас нь хамаардаг.

Хэрэв 10 гаруй жил татсан хүн тамхинаас гаръя гэвэл 14 хоног тамхины шарталт явагддаг. Шарталтын үед таны толгой өвдөх, ямар нэгэн зүйлд сэтгэл санаа тань зовох, шаналах мэдрэмж төрдөг. Шарталтын үед ажил хийх сонирхол 50 хувь буурч, үүнээс болж бухимдаж, стресстэж эхэлдэг. Шарталтын эхний гурав хоногт тамхинд донтсон хүний биед шингэсэн никитон устаж, зарим төрлийн эс, бодисууд устах аюулд орсоноо мэдэрмэгцээ амь гарахын тулд хүчтэй ажилладаг. Энэ нь шарталтын хамгийн онцгой үе юм. Гурав дахь хоногийн дараа тамхи татах хүсэл буурч, улмаар стресст орох нөлөөлөл харьцангуй багасдаг байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар